Амьдрах сайхан... - Шинэ бичлэгүүд http://hargana.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 17 Mar 2010 18:33:35 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Үзтэл, сэтгэл минь үймэх хорхойн сүрэг мэт...]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=397045  

 

***


Үзтэл, сэтгэл минь үймэх хорхойн сүрэг
                                          мэт болоод
Үзтэл, нисванисын хэрмэл шувуунд түүлгэж дуусах нь
                                          мөд болоод
Шатаж буй байшингийн цонхоор харах шиг
                                          шаналан минь
Урсаж буй гэрийн тооноор өнгийх шиг
                                          уурсах минь
Улам дэврээд.
[...]]]> Wed, 17 Mar 2010 18:33:35 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=397045 <![CDATA[НИСВАНИС]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=384246 НИСВАНИС

 

Чин үзэсгэлэнт охин чиний

Чихийг тас хазаад өгье

Улаан хормойгоо дэрвүүлэхэд чинь

Улангассан бух байна би. [...]]]>
Tue, 02 Mar 2010 17:18:18 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=384246
<![CDATA[Дув дуугүй итгэлээр цогцос мэт амьдарч явнам]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=381627

 

Дув дуугүй итгэлээр цогцос мэт амьдарч явнам
Дуу чимээ, авиа гаргахыг тэсэлгүй хүснэ
Дотогшоо царгисан хоосон хөндий цээжинд минь
Доромжлогдож дууссан нэгэн орь дуу тавинам
[...]]]> Sat, 27 Feb 2010 14:09:06 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=381627 <![CDATA[Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу” /үргэлжлэл/]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=379352 Би арслан цолыг хэзээ ч гуйхгүй

-Таны яриаг сонсож байхад дотроо их гомдол тээж яваа юм шиг санагдлаа. Хэрвээ тийм зүйл байдаг бол бидэнд дэлгэж болох уу?
-Би өмнө нь ч хэлж байсан, хүнд урам хайрлах шиг сайхан зүйл байхгүй гэж. Гэтэл нэг үе хурал болоод л надад арслан цол өгсөн боловч дараа нь буцаагаад авчихсан. Нэг үе би чинь улсын арслан цолтой бөх явлаа шүү дээ. Хүний эмзэг сэдвээр ингэж хамаагүй тохуурхаж болохгүй биз дээ. Өгөх ч юм шиг, өгөхгүй ч юм шиг тийм нөхцөлд ёстой хэцүү байгаа юм чинь. Хүний сэтгэлзүйд муухай нөлөөлдөг юм билээ. [...]]]> Wed, 24 Feb 2010 14:59:30 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=379352 <![CDATA[Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу”]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=379347 Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь

“миний буруу” 

“ТАВАН ЦАГАРИГ” Г.БАЯРСАЙХАН, Ж.БАТМӨНХ

 

Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг олонд танилцуулах нь илүүц биз ээ. Улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит гарьд, дэлхийн томчуудыг айлгаж явсан чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Гэвч даруухан гарьд маань тэр бүр хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө дотоод сэтгэлийг нээгээд байдаггүй билээ. Харин бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, илэн далангүй ярилцсан юм. Дотроо хадгалж, сэтгэл эмзэглэж, гомдож явдаг олон зүйлийг ярилцлагадаа дэлгэлээ. [...]]]> Wed, 24 Feb 2010 14:43:49 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=379347 <![CDATA[ӨВЛИЙН ШҮЛЭГ]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=372330 ӨВЛИЙН ШҮЛЭГ

Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг харнам.
Тэр ододын дор төрсөн гэр минь буй
Зузаан ботийн хуудас эргэх шиг
Хуйлраа салхинд цас угалзран буй [...]]]> Sat, 13 Feb 2010 16:09:12 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=372330 <![CDATA[САРАН ТЭРГЭЛ сонет]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=371698 САРАН ТЭРГЭЛ сонет

 

 

Хонгилд хөлийн чимээ нэгэнт тасарч
Холын холын чимээ нисэн ирж
Сар цайрдсан ширээний хөлөөр харанхуй
Санаашрангуй тунаран ахуй, тунгалаг санагдахуй..,
Хэн нэгэнд чиний тухай ярьмаар
[...]]]> Fri, 12 Feb 2010 15:55:51 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=371698 <![CDATA[ЦАГААН САРААР ХӨГШИН ЭЭЖИЙН ХАШААНДАА ТАТУУЛСАН ЗУРАГ]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=365916 ЦАГААН САРААР ХӨГШИН ЭЭЖИЙН

ХАШААНДАА ТАТУУЛСАН ЗУРАГ

“Зэлийн гол”-д тоглож өссөн
багын найзууддаа зориулав.

1.
Хамгийн доод шургаагт нь
          хац минь хүрсэн цагаас
Хамгийн дээд шургаагт нь 
          харц минь торохоо байтал
Иргэний дайны сэдэвт тоглоомоо
Их олон жил тоглож дээ 
          энэ хашаанд. [...]]]> Thu, 04 Feb 2010 18:06:21 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=365916 <![CDATA[НИСГЭХСЭН ГЭЖ ХҮСЛЭЭ, БИ ТЭР ШУВУУДЫГ]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=355104

НИСГЭХСЭН ГЭЖ ХҮСЛЭЭ, БИ

ТЭР ШУВУУДЫГ

Нисгэхсэн гэж хүслээ, би. Тэр шувуудыг...
Нил хөх усан нил чимээгүй давалгаалахад
Халтар нугасны тайван хөвөх сүргийг нисгэж
Хар ус нуурын дээгүүр
         гангануулахсан гэж хүслээ.
Гаргүй мөртлөө үсээр оролдох салхи
Гарцаагүй л намрынх юм даа. Хар-Ус минь
Ийм л нэгэн өдөр нутгийн чинь бүсгүй үрийг
Ижийгээс нь хол газар
         уйлуулан авч одсон доо, би
                  Хорвоо минь! [...]]]> Fri, 22 Jan 2010 13:56:18 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=355104 <![CDATA[АЛС ЗҮГ САРАВЧЛАХУЙ]]> http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=351968

АЛС ЗҮГ САРАВЧЛАХУЙ


Б.Пүрэвсүрэнд


(…. Хүний нүд ....)


I


Өнгө сүлжнэм. Зөөж гишгэх хөлийн солбицол дунд орон зайг хэрчиж зүг чиггүй тэнүүчилсээр л...
Өглөө... Улбар, хөх, шаргал... Аньсага сэрвэлзэнэ
Өдөр... Алаг, тарлан, бүдэг, тод... Нүд эрээлжилнэ.
Шөнө... Цул харанхуй-цурам сиймхий... Зовхи хүндэрнэ.
           Төгс найралдваас хүчит хор лугаа амьсгал ээдрэх алаг хорвоо! Гагц би улаан өнгөнөөс айдаг аа
                      Хэнийг хэн хөнөөв?
                                 Хэний сүнс хэнийхтэй учралдав?
                                            Бурхад хаачив?...
           Нүжгэн мөчир дээр бядан явагч бялзуухай нисэн ирж суугаад уянгалан жиргэхүй амандаа зуусан өтөө унагаж орхилоо. Тэр бялзуухай шал согтуу аж.

II


Өнгө сүлжнэм... хөлийн тавхай үл ирвэгнэх шиг санагдах нь би нэгэн зүг саравчлах мэт ээ.
Өглөө... Өдөр... Шөнө... Гурван цагийг хэрчиж зоргоороо тэнэгч би вээр хэрхэн эс солиорно?
           (Ялгуусан зүгийн гурван цагийн мэргэд лүгээ
                      учралдахыг хүсмүү) [...]]]> Tue, 19 Jan 2010 12:33:25 +0800 http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=351968