l' AMOUR d' ARIMA

 

 

ШӨНИЙН НУУРЫН ЭРЭГТ



I

Шөнийн нуурын эрэгт чив чимээгүй

Шөнийн нүд мэлтийгээд хав харанхуй

Тэнгэр бүүдгэр, үүлс тод, нүд минь уйтай

Нөгөө л ганцаардлын хурц илдэнд

Ганихарсан биеэ тавьж өгөөд

Гараа дэрлээд...

Уйд халхлагдсан нүдээ анихад

Усан бороо мэт нулимс

Зүрх нэвт норгоод

Зүүн чихний омогт тогтов

Нэрийг чинь өөртөө шивнэхэд

Нэл харанхуйд зул асах шиг

Хашгирмаар орь хүсэл минь

Харанхуйд аянга мэт гялсхийнэ.



II

Гэрэл асаамаар

Гэтэл ганцхан шүдэнз үлдчихэж

Шөнийн чийг

Шүдэнзний толгойг норгочихож

Зурсхийгээд гал асвал

Улсхийгээд хацар ягаарна даа

Уг нь би чиний л өмнө

Үг ч дуугаралгүй ингээд зогсохсон...

Нойтон шүдэнзийг

Нойрмог нуур руу шидчихэв

Нуур аниргүйд нүүрээ дараад мэгшлээ би.



2006.05.07



ХАРАНХУЙН МАГТУУ



Аяа, нойрмог харанхуйг гэтэлгэгч

Асаалттай дэнлүү минь

Мөнхийн гэрэлт N-ийн цэцэрлэг

Миний зүүднээ үзэгдсэн ханхүү...



Аяа, түнэр харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Үлэмжийн гэрэлт N-ийн байшин

Үсний минь үзүүрээс дөтлөх харгуй...



Аяа, аюумшигт харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Тэнгэрийн гэрэлт N-ийн зүрхэн

Тэндээс намайг даллах харанхуй...



Аяа, үзэсгэлэнт харанхуй

Асаалттай хар дэнлүү!



2008.03.21


 

ßðóó íàéðàã÷

Öàãààí÷óëóóãèéí Äýëãýðìàà

" "À" ÒÝÌÄÝÃËÝË " íîìíîîñ...

35, 85-ð òàë.

 

 

 

 

 

 

 

 

*Эрин үеийн минь гоо үзэсгэлэн.

 

Сэтгэгдэлүүд:

1. oldoshaksli | 2009-10-14 19:18:08
*Эрин үеийн минь гоо үзэсгэлэн.
2. Rush | 2009-10-14 19:29:58
SARZAITSAN BNO
3. Agai | 2009-10-14 19:33:39
harin zasaad oruulaad uguurei
4. oldoshaksli | 2009-10-14 19:35:49
ШӨНИЙН НУУРЫН ЭРЭГТ



I

Шөнийн нуурын эрэгт чив чимээгүй

Шөнийн нүд мэлтийгээд хав харанхуй

Тэнгэр бүүдгэр, үүлс тод, нүд минь уйтай

Нөгөө л ганцаардлын хурц илдэнд

Ганихарсан биеэ тавьж өгөөд

Гараа дэрлээд...

Уйд халхлагдсан нүдээ анихад

Усан бороо мэт нулимс

Зүрх нэвт норгоод

Зүүн чихний омогт тогтов

Нэрийг чинь өөртөө шивнэхэд

Нэл харанхуйд зул асах шиг

Хашгирмаар орь хүсэл минь

Харанхуйд аянга мэт гялсхийнэ.



II

Гэрэл асаамаар

Гэтэл ганцхан шүдэнз үлдчихэж

Шөнийн чийг

Шүдэнзний толгойг норгочихож

Зурсхийгээд гал асвал

Улсхийгээд хацар ягаарна даа

Уг нь би чиний л өмнө

Үг ч дуугаралгүй ингээд зогсохсон...

Нойтон шүдэнзийг

Нойрмог нуур руу шидчихэв

Нуур аниргүйд нүүрээ дараад мэгшлээ би.



2006.05.07







ХАРАНХУЙН МАГТУУ



Аяа, нойрмог харанхуйг гэтэлгэгч

Асаалттай дэнлүү минь

Мөнхийн гэрэлт N-ийн цэцэрлэг

Миний зүүднээ үзэгдсэн ханхүү...



Аяа, түнэр харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Үлэмжийн гэрэлт N-ийн байшин

Үсний минь үзүүрээс дөтлөх харгуй...



Аяа, аюумшигт харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Тэнгэрийн гэрэлт N-ийн зүрхэн

Тэндээс намайг даллах харанхуй...



Аяа, үзэсгэлэнт харанхуй

Асаалттай хар дэнлүү!



2008.03.21

















*Эрин үеийн минь гоо үзэсгэлэн.
5. Дон Жуан | 2009-10-14 21:57:12
Гэрэл асаамаар
Гэтэл ганцхан шүдэнз үлдчихэж
Шөнийн чийг
Шүдэнзний толгойг норгочихож

гайхалтай
6. ezrapound (зочин) | 2009-10-15 10:26:30
Аяа, үзэсгэлэнт харанхуй

Асаалттай хар дэнлүү!

denduu saihan
7. Арима | 2009-10-15 13:31:56
Маш их баярлалаа Баяраа...

Хоёр дуу бх шиг байна аа даа. Сайн харагдахгүй юм.
8. үйтэн | 2009-10-15 15:59:07
Шөнийн нуурын эрэгт

АНх энэ шүлгйиг нь уншиж билээ. Тэгээд л ....
9. Б.Баясгалан | 2009-10-15 16:49:31
deegii egchiinhee nomoor baharhaj baigaa shuu. A temdeglel... bishee Deegii egcheeree baharhdag gevel boljiino.
10. oldoshaksli | 2009-10-15 21:56:25
baharhal...
11. tihiidon | 2009-10-17 20:35:41
yruu nairag ooroo yg l deegii egch shig bh uu eswel nad shig bdg.ene don juan,yostoi medremj alga hamgiin modon moriig ni harah da yaw de hahahahahahha
12. hjhj (зочин) | 2009-10-18 15:57:15
Зурсхийгээд гал асвал

Улсхийгээд хацар ягаарна даа
13. solera (зочин) | 2009-10-19 12:45:55
erin uyiin mini goo uzesgeleen gej..chin setgeleesee deegii egchdee bayar hurgeye chaddag bol usmeer bna gej...
14. oldoshaksli | 2009-10-19 15:56:52
Уучлал...
15. Арима | 2009-10-20 13:42:20
2 dax ni yasan evgvi shvleg be. xuurxun egch shvv
16. Арима | 2009-10-20 13:46:51
хаха эвгүй гэнүү муу жаалыг дээ. хүний ширээ эзгүйчлээд нэр мэрээр ороод алаад хаяжээ чамайг даа /ууртай/ Баяраа 15 дахь сахилгагүй этгээдийг устгаарай.
17. shulegch (зочин) | 2009-10-20 13:53:55
uuchlairaa tanii ner deer orsond. tegeed namaig zodoxgui um baigaa biz de xexe
18. ask_UB library | 2009-10-20 15:01:00
чиний туурвисан "шөнийн нуурын эрэгт" гэгээн өдрөөр суулаа. хэн нэгний мэгших чимээ сонсогдход дагаад уйлмаар ...
19. Зүггүй охин Лена | 2009-10-20 21:49:39
hi bayraaa ahaa
20. oldoshaksli | 2009-10-21 13:56:17
tiim ee hotlooroo sain uu humuus ee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.