Аримагийн гурван улирал
* * *

Ай, яасан хүйтэн өдөр вэ...

Аравдугаар сарын тэнгэрээс бороо асгаад л...

Гунихын шалтгаант энэ л улиралд

Гудамжаар нэл бороо шиврээд л...




Хүйтэн байна, үсээ нөмрөөд цонхны дэргэд суухад


Хүсэл минь нүдний өмнө алгуур дэвсээр газардахад

Хэдэн болжмор будаа мэт тоншоод


тэнгэр өөд нисчихлээ

Хэзээ бууж ирэх бол доо тэд, алган дээр минь.




2006.10.21




* * *


Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж

Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад

Эгц дээрээс зүүгдээстэй түг түмэн одод

Эгээ л хэлэлцсэн мэт нэгэн зэрэг "... ..." гэж

дуун алдахуй...



Түнэлийн тэнгэрээс цуурай татан зүрхэн гүнд минь

Түг түмэн оддын дуун агшнаа цутгахад

Алдалсан гараа би цээжин тушаа хавсарч

Аярхнаар, өөртөө чиний нэрийг шивнэхүй...



Түнэлийн тэнгэр огт оргүйн гүн рүү алсарч

Түмэн бодлоор ээрсэн нүдийг минь эгцлэн ширтээд

"Хавсарсан алгаа бүү салга. Хайр чинь тэнд буй

Харцаа надаас бүү салга. Хариулт энд буй"

хэмээвэй...



2007.02.05

Түнэл




* * *

Хараач, моддод ногоон туяа татчихаж

Хатингар мөчир нь залуужин тэнийчихэж

Инээмсэглэн ширтэх харцыг минь мэдрээд

Эгц бардам тэргүүнээ мэхэсхийх шиг...



Судал татсан ногоохон мөчир

Сулхан дуугаар хаврыг магтахад

Сонор чихтэй жаал болжмор

Согтуу мэт дайвасгээд бууна...



Мөчир бүхэн халуун амьтай

Мөнөөх моддын үндэс лугшина

Болжмор, модод, бид гурвыг

Бороотой зун инээмсэглэн хүлээнэ...



2007.05.01












*Яруу найрагч

Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн

долоо хоног

Сэтгэгдэлүүд:

1. tanil (зочин) | 2009-10-12 10:17:24
daldhan yavdag
daldhan duuldag
ohin doo
Сүүлчийн шүлэг үнэн тасархай...
3. Б.Баясгалан | 2009-10-12 17:58:50
гунигтайдаа гунидаг ч үгүй бүсгүй дээ.
4. serenade | 2009-10-12 21:11:05
"Хавсарсан алгаа бүү салга. Хайр чинь тэнд буй

Харцаа надаас бүү салга. Хариулт энд буй"
5. Арима | 2009-10-13 14:00:25
Өө баярлалаа
6. chimgeeitgel | 2009-10-13 14:11:47
уншлаа, таалагдлаа сайхан бичжээ.
7. Hoyr_hun | 2009-10-13 19:35:58
Цаг хугацааны нулимс...
8. BMR | 2009-10-13 20:36:08
таалагдлаа
9. oldoshaksli | 2009-10-13 21:19:55
bayarlalaa
10. osohoooch | 2009-10-13 23:33:22
Баяраа надад амалсан юм байгаа шүү...
11. Дон Жуан | 2009-10-14 11:34:52
Ай, яасан хүйтэн өдөр вэ...
Аравдугаар сарын тэнгэрээс бороо асгаад л...
...Хүйтэн байна, үсээ нөмрөөд цонхны дэргэд суухад
Хүсэл минь нүдний өмнө...

Ай, Арима гэж...
12. oldoshaksli | 2009-10-14 18:05:53
don bayarlalaa
usuh bi yu amalsii
13. shulegch (зочин) | 2009-10-20 13:39:35
utga zoxiol sonin deerees Xavrin gunig shvlgig ni xarj baisan goy bichdeg egch baina lee
14. shulegch (зочин) | 2009-10-20 14:27:06
xux medrexuig baragl meddeg bolson arima egchiin blognoos hayguudiig ni bichij ablaa odoo orj bainaa. ta bvxend amjilt xvsie
15. oldoshaksli | 2009-10-21 14:03:41
BAYARLALAA HUU
ANDUUDIINHAA UMNUUS

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.