“Шинэ ном” яруу найргийн бооцоот уралдааны удирдамж

 

Шинэ ном” яруу найргийн бооцоот уралдааны удирдамж

                                                                                                                                                                                                  Улаанбаатар хот

 2009.10.30

Зорилго :

    Монголын уран зохиолын шинэ үеийн төлөөлөл болсон залуу шүлэгчдийн бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой, “Шинэ ном” бооцоот уралдааныг зохион явуулж байна. Энэхүү уралдаан нь залуу шүлэгчдийн дунд зохиогддог уламжлалт бусад наадмуудаас зохион байгуулалт, зорилго, шүүлтийн хувьд эрс ялгарахуйц шинэлэг бөгөөд харьцангуй ардчилсан шударга зарчим дээр тулгуурласан болно.

Хамрах хүрээ:

   Яруу найргийн авъяас сонирхол бүхий 18-25 насны залуус оролцоно. Оролцохыг хүсэгчид анхны номоо хэвлүүлсэн байж болно.

Уралдааны болзол

 Уралдаанд оролцогч дараах болзлыг хангасан байна. Үүнд:

-          Яруу найргийн уралдааны бооцоо болох 30000 \гучин мянган төгрөг\ -ийг хувиасаа болон  ивээн тэтгэлэг, хандив, тусламж зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээс олсон байна.  

-          Оролцогч шүлгийн ном хэвлүүлэх хэмжээний бүтээлтэй байна.

-          Уралдаанд өөрийн үнэлэмжээр шилдэг гэж тооцсон З шүлгээ уншина. Сэдэв харгалзахгүй. Шүлгээ зохиогч өөрийн хэвлүүлэхээр бэлдсэн номноос сонгон уншина.

-          Уралдаанд оролцохыг хүссэн эхний 20 оролцогчийг л бүртгэнэ. 

Уралдааны шалгаруулалт:

Уралдааныг тухайлсан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулахгүй. Харин уралдаанд оролцогч бүхэн шүүгчийн эрхтэй байна. Эцсийн дүнг оролцогчдоос санал хураах замаар ил тод шударга явуулна. Шүүлтэнд  оролцогчдын  хувийн эрх ашгаас илүү уран зохиолын төлөө чин сэтгэл мэдэх хэрэг тул шинэ үеийн залуу шүлэгчид өөрсдийн дотроос ялагчийг шалгаруулна. Олонхийн санал авсан нэг оролцогч бооцооны нийт мөнгө болох 600000,/зургаан зуун мянган төгрөг/-ийн шагнал хүртэнэ.

Уралдааны хугацаа:

Уралдаанд оролцохыг хүсэгчдийг 2009 оны 10 сарын 05 –наас, 2009 оны 10 сарын 16 –ны хооронд МЗЭ-ийн байранд бүртгэнэ. Уралдаан 2009 оны 10 сарын 22-ны өдөр явагдана. Хаана, хэдэн цагаас зохиогдохыг оролцогчдод зохион байгуулах комисс урьдчилан зарлана.   

Жич: Зохион байгуулах комиссийн зүгээс уралдааныг шударга явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, бооцооны мөнгийг өөр бусад зүйлд бус зөвхөн ном хэвлэн гаргахад туслах зэрэг үүргийг хүлээнэ.

                                      

 

Зохион байгуулагч

Монголын Зохиолчдын Эвлэл

Монголын Зохиолчдын Эвлэлийн залуу зохиолчдын нэгдэл

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-10-05 16:43:23
өө за
2. Hoyr_hun | 2009-10-05 19:53:23
Шүлэгээр бооцоо тавьдаг болоо юу. Гутачихлаа.
3. molor | 2009-10-05 20:00:49
Энэ юу болоод байна?
4. osohoooch | 2009-10-05 23:32:25
Сая дугуйлан дээр энийг зарлаад Нямка уурлаж давхиад баларсан шүү дээ... Яахав бооцоо тавьмаар байвал болно шүү дээ. Юу сайхан дур сайх...
5. momo (зочин) | 2009-10-06 10:02:55
hugatsaa ni hoishlogdson sh uu 10 sariin suuleer
6. oldoshaksli | 2009-10-06 10:04:22
ха ха
7. Дон Жуан | 2009-10-06 12:14:09
Зиа зиа
8. oldoshaksli | 2009-10-06 12:16:52
tolgoi dohiltuud
9. Б.Баясгалан | 2009-10-06 14:48:25
паах... бантан болохнээ.
10. oldoshaksli | 2009-10-06 14:51:57
бантангаар шараа тайлдаг биз дээ
11. Б.Баясгалан | 2009-10-06 14:53:29
би бол бэлэн гйомонгоор шараа тайлдаг. хэхэхэ. за худлаа шүү. хэзээ би архи уугаад байсын. хэзээ би шартаад байсын.
12. oldoshaksli | 2009-10-06 14:55:14
би цусандаа оруулаагүй л бол шартаж байсангүй ээ. онгирч уухаар цусанд орчихдог цус.
13. Б.Баясгалан | 2009-10-06 14:59:47
аятайхан байгаарай та гуай.
14. Rush | 2009-10-06 15:15:08
зөөзө хүмүүст амжилт
яагаад бооцоо тавьж болдгүй яааассс сонин хавчигдмал сэтгэхүй вээ... хүсвэл хүн дээр ч бооцо тавьж болышд... нэг азтай ялагч нь башийжэээ гэж...
15. oldoshaksli | 2009-10-06 15:27:14
14. Зөв ш дээ. Өөрийгөө хэн гэдгийг мэдэж байгаа л юм бол үүн дээр эмзэглэх хэрэг юу байна.
16. ЗОРИГТ8 | 2009-10-06 15:49:28
сонирхоноо
17. oldoshaksli | 2009-10-06 15:52:14
тэгээрэй
18. Egel (зочин) | 2009-10-13 10:09:29
Yadaj bxad Yadamsurengiin Bayaraa uuniig tugeedeg ni ch yu bilee dee.
19. oldoshaksli | 2009-10-13 21:22:08
Нүглийн сүвээрээ эцгийн минь нэрийг бүү дууд!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.