2009-10-04 14:07:00
Ээжийн минь орой болгон аягалж өгдөг
Сүүний нялуун амт одоо ч мэдрэгдэж
Эргэн санахад юм бүхэн сэтгэл үймүүлж
Ноостой цээжээ тэврэн намрын суудалд суугаад
Нууцаар бүхнийг ажихын хэцүүг ээ
Улцан нүд, улаан чихээ тасдаад
Уушиг муутай хөгшин жингэр болж
Уушийн газрын үүдэнд
Ульж хэвтэхсэн
Ай энэ хэцүүг ээ .
* ªíººäºð äýëõèéí òàòàõ õ¿÷èéã õà÷èí õóðöààð ìýäýð÷ áàéíà.
ÁÈ

Сэтгэгдэлүүд:
Чиний блогоор орох бүр "Амьдрах сайхан" кино санаанд ордог юм. Гоё кино шүү.
Өөдрөг золбоолог эхэлтэл
Өнгө үзэмжинд тань бөхийв
Хашааны үүдэнд мөчрөөр шороо оролдоод
Хачин нам гүмээс хагацахсан гэхдээ чам руу тэмүүлэв
Дурлалын шалбаагт ус үсчүүлэн
Дулаахан биед чинь нэг ойртон нэг холдон бүжив
Дайн эхлэв...
Нүд аниж байгаа гоо биеийг чинь
Нүцгэнээр нь ухсан нүхэнд хийв.
Удаах нь:
Өвлийн сэргэлэн өглөөг хэн нэг нь гунигтай болгож орхилоо
Өөр шинэ зүйлгүй энэ л цонх тэр л нүцгэн мод
Гэтэл тээр тэндээс хэн нэг нь ядарч туйлдан алхах нь
Гэгэлзэх сэтгэлд ямархан баяр авчирсныг хэн ч таахгүй
Улам ойртоно, ойртох тусам чинь
Уярал догдлол, би амьсгалж ч чадахгүй нь
Хаачих нь вэ чи, хэн байсан бэ чи
Хэзээ хойно ганцаардал дунд хаалга тогших чимээ
Тэр хүн чи байжээ...
Bayarlalaa
Goyo shuleg yum aa
Yrgelj ijil huistnii tuhai yariad yavdag hun uuruu zugeergui baidag geltshim bilee
HA ha
Tsaad tsenher hugjimchinduu l talarh!
Сэтгэгдэл үлдээх: