2009-09-06 19:35:57

Өвдсөн газар эдгэж
Өдгөө зүрх тэнд хэвийн
Жигдхэн цохилж
Аргал бишгүүрийн дүлийрэм
Гоцлол дор
Танхил охин
Эрээн оймсоо тайлсан
Тэр агшинд
Өр хөндүүрлэл нь
Өнөд үлдэж
Зүхэл заналтайгаар
Модод гөлөглөж
Зүрхийг минь зүсэх
Гэж зориудаар
Навчисаа гөвнө.
Гансармаар бас нэг
Намуурыг би
Гараар зүрхээ даран
Ёслол төгөлдөр
Угтаж байна.

Сэтгэгдэлүүд:
Намуурыг би
Гараар зүрхээ даран
Ёслол төгөлдөр
Угтаж байна.
-сайхан
Маргааш нь өөрөө жороолсон юмсан
Намарт дуртай, над шиг хүн байна даа.
Dur ni ch hat daa.
Naad shilee harahgui yu!
Өдгөө зүрх тэнд хэвийн": Болоо ш дээ.
Ulaan namar
Tanhil ohinii setgel deer
Tasarch unasan nabch ..Chi Namar ..
Эрээн оймсоо тайлсан -haha
gesnees ene намуур гэж яг юу гэсэн үг вэ хүүхдэ?
Модод гөлөглөж
Зүрхийг минь зүсэх
Гэж зориудаар
Навчисаа гөвнө.
ёстой гоё болж энэ хэдэн мөр.
Хар сүүдэр чичирнэ.
Сэтгэгдэл үлдээх: