Хэн ч чамайг тосохгүй...

Хэн ч чамайг тосохгүй энэ хотод

Хэрэгтэй хүн чи мөн үү? Харц чинь

Хэлж байна. Үйл хөдлөл чинь

Хэлж байна. Үгсийн аймаг

Чиний гутрал, цөхрөлд

Чиний гутрал, цөхрөлд үнэхээр багадаж байна.

 Хайрлах, ойлгох сэтгэл, хүсэл

Хүн болгонд заяасан ч үзэл бодол

Хүсэл зорилгын зөрөө холдуулж байна.

Хөндийрүүлж байна. Харамсалтай байна.

Хүн бүхэн энд юу ч юм эрж ирдэг гэлцэнэ.

Хайж ирдэг гэж байна. Хангалттай.

Хөрсөн кофе, хатаж байгаа талхны булан

Хүйтэн харц, хатуу үг, хямдхан янжуур

Халуун сэтгэл, дотно итгэл, догдлох зүрх чинь

Хэн ч чамайг тосохгүй энэ хотод

Хэрэгтэй хүн чи мөн үү? гэж

Хачин уйтгартай асуухад хүргэж

Байна. Байна ч гэж юу байхав

Бодит байдал бол байна гэсэн үг. Байна.

 

 

 

 

*Б.Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" 288-р тал.

Сэтгэгдэлүүд:

1. Б.Баясгалан | 2009-09-04 16:03:43
iimerhuu yum bodoj alhana uu?
2. oldoshaksli | 2009-09-04 16:13:56
tiimerhuu l BAINA.
3. үйтэн | 2009-09-04 17:52:43
Галсаархуу... гэснээс энд би бас нэг иймэрхүү юм бодож алхах юм. ХОтоо санаж байнаа... НАм гүм хөдөөгийн тосгон
4. Жиргээ | 2009-09-04 18:16:45
xariin nutag xereggui ee...
xuduu taldaa belchmeer bna
5. Сэгсгэр (зочин) | 2009-09-04 19:06:03
Танихгүй газраас нутгаа санаж байгаа юм шиг хүнийрхэл төрөөд байдаг шүү намар болчихонгуут, нэхх сонин...
6. ask_UB library | 2009-09-06 11:51:04
БИД ДАЯАРШИЛ РУУ ИРДЭГ. ДАЯАРШМЛЫН ШУУРГАНД ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ.
"Хэн ч чамайг тосохгүй энэ хотод
Хэрэгтэй хүн чи мөн үү?":- ХҮЧИТ ШУУРГНЫ НЭГЭН ДАВЛАГАА ЮМ. ЭНЭ ДАВЛАГААГ СӨРЖ ЗОГСОХ.
7. oldoshaksli | 2009-09-06 13:41:16
tiim dee.
8. arius (зочин) | 2009-09-06 15:23:52
хаана ч байхгүй тэр хотод мартагдсан үнэний бэлэг тэмдэг болгож
магадгүй надад зориулан асаасан тулганы гал бий
түүнд хүрч очиход надад ердөө л нэг алхам үлдсэн
гэвч энэ алхам амьдралаас ч урт

энэ бичлэгийг уншаад энэ дуу шууд аманд ороод ирлээ. орос дуу л даа Город которого нет гээд гайхалтай дуу шүү чи сонсоорой
9. oldoshaksli | 2009-09-06 19:23:30
bayarlalaa.
10. oldoshaksli | 2009-09-06 19:50:32
hashgirch uilmaagui
Bas dulmaargui bna.
11. Цахирмаа | 2009-09-14 16:02:14
ммм...
Бодмоор л юм.
12. oldoshaksli | 2009-09-14 17:22:49
Шаналмаар.
13. Sascha | 2009-10-05 10:38:04
Goyo blog bna, unshij bnaa
14. oldoshaksli | 2009-10-05 10:44:11
bayarlalaa.TAniig ch bas unshina aa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.