Уулын их найрагч...
Гааруу өндөрт жинхэнэ бүргэд ниснэ...   Геологийн инженер мэргэжилтэй, түрэг судлалын нэрт эрдэмтэн Олжас Сулейменовын орос хэлийг талын салхиар шаглаж бичсэн эр морин шүлгүүдээс нь дээжлэв. Галбаатар багш номын минь өмнөтгөлд энэ их хүний шүлгээс иш татасан шалтгаанаар эндүүр тэндүүр гүйж байж номыг нь олж уншсан юм.
"Уулын их найрагч..." цааш унших »
Л.Дашням гуайн тухай.
...Ë.Äàøíÿì, Ä.Óðèàíõàé, Á.Ëõàãâàñ¿ðýí, Ä. Áàòáàÿð, Æ.Ëõàãâà”… ãàðûí òàâàí õóðóó øèã ýðõýì¿¿ä  Ìîíãîëûí óðàí çîõèîëûí õ¿÷ òàìèð, òóëõ òóëãóóð íü áèëýý.                                 Бавуугийн ЛХАГВАСVРЭН    “Єндєр” Дашнямын vргэлжлэн буй цэг
(Сэтгэлийн єрєє тєлєхєєр цуглуулсан “задгай мєнгє”)
Л.Дашнямын хумиг но­монд ємнєтгєл бичих гэж их бодлоо. Бичихээс минь… бодох минь их байв. Ингэхэд би Дашням хэмээх хvмvv­нийг их мэдэх бил vv? Бvтээ­лийг нь их мэдэх бил vv гэсэн ацан шалаанд унав. Гэтэл хvмvvн талд нь алдаа оноогоо мэдрэхгvй болтлоо нєхєрлєж бvтээлд нь чамлах шинших тэнхэлгvй болтлоо єєгшvvлэн бодож єдийг хvрчээ.

"Л.Дашням гуайн тухай." цааш унших »
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Данзангийн Нямсүрэн АХ
  Нүүдэлчний яруу найргийн хаан титмийг тэр Эрээнцавынхаа өвсөн дундаас олсон юм
Нүүдэлчний яруу найргийн хаан титмийг тэр Эрээнцавынхаа өвсөн дунд ургуулсан юм
Нүүдэлчний яруу найргийн хаан Эрээнцавынхаа өвсөн дунд ургасан юм.
 
"Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ" цааш унших »
Бид нэгэн түүхэн цаг үеийн хэлийг бүтээж байна.
Бид нэгэн түүхэн цаг үеийн хэлийг бүтээж байна.  Yг гэсэн утгаараа яруу найрагч бүр өөрийн хэл , үгийн  санг бий болгодог.   Шарайд Баатарын ГАЛСАНСҮХЭД монгрлын яруу найргийн суу билэг нь ч, сул тал нь ч агуулагдана. Түүний бүтээлүүд миний блогт хүндтэй байрыг эзлэх болно. Мутрынх нь татлалтай БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ номноос нь дээжилэх шүлгүүд ТАНЫ ОНГОДЫГ УРИН ДУУДАХ БОЛТУГАЙ!
"Бид нэгэн түүхэн цаг үеийн хэлийг бүтээж байна." цааш унших »
Рембогийн зовлон


“Арван долоотойдоо хэн л томоождогсон билээ"


Артюр Рембо

 

 

Рембогийн зовлон

Модод нусаа

Татах мэт

Хавар ирнэм

Одод цусаа

Ханах мэт

Бороо дусалнам

Нууц янагийн

Даашинзны хормой

Дэрвэх адил

Цэцэг дэлгэрнэм

Нуга хөндий

Миний хэмнэлээр

Эгшиглэн дуурьснам.

...Зуун оны хөвүүн бичээч

...Зуун оны хөвүүн бичээчийг

Зулай нимгэн ихэс гүйцэмгүй...

 

 

 

Түүнийг би бардам хүн гэж хэлнэ. Үүнийг нь ҮЛЭМЖ ҮЗЭХҮЙ номондоо оруулсан доорхи шүлгүүд батална.


Түүнийг монголын үгээр урлахуйн ихэс өтгөс сүх барьж угтаагүй ч, сүү хадагтай тосоогүй нь үнэн.

Түүнийг жинхэнэ шинэчлэгч гэж би хэлнэ. Учир нь түүний шүлгүүд өрнө дорнын их сартваахиудаас жишим ч үгүй туучихдаг, дээлээ тааруулаад эсгэчихдэг манай үеийн баатруудынхаас тэс ондоо, хийц хэлбэрийг дотроосоо босгосон, хэлний хүч тамирыг тэнссэн ӨӨРИЙН амидлаг шинж чанартай бөлгөө.

Түүнийг би вээр "Шинэ үлгэр зохиох цаг"-таа оройлон жишимдэж амой.

 

 

 

Миний цаг үе

 

Жиндэн буй тэнгэрийн зовлонг

Жирийн сэтгэлээр мэдэрч хүрэмгүй

Зуун оны хөвүүн бичээчийг 

Зулай нимгэн ихэс гүйцэмгүй.

 

Òýíãýðèéí ãàøóóíä ºâ÷ëºí óéëàõ

Òýðã¿¿í ñýòãýëýý õàðóóñàí ¿çíýì

Үлэмж эмгэгт хөвүүн зүрхийг

Үзгээ өргөдөг гараар дарнам.

 

1994 он

 

 

                                  

Нөхөддөө

Хариугүй сул одны гэгээ

Хачин тодроод агшинаа бөхнөм

Харц чинь түүнийг гүйцэхэд

Зуун он хэрэгтэй.

 

1992  он

“ХОТООР...”

“Хотоор

 

* * *

Ай.

Булингар татсан сэлбэ чи

Миний гунигийг угаа.

 

* * *

Дүүжилж үхмээр

Даан ч гоолиг

Мод юм.

 

* * *

Сүүрс алдам

Түнэр шөнө

Сүүтийн харагдах нь

Гэрлийн шоно.

 

 

Амьдралд харамсах юм алга

Амьдралд харамсах юм алга

 

Алгаа эргүүлэхэд түмэн зураас

Алган дээр минь нар тусаж байна

Амьдралд харамсах юм алга

 

Нүдээ өргөхөд цагаан үүлс

Нүдэн дотор минь үүл нүүж байна

Амьдралд харамсах юм алга

 

Чихээ сонордоход салхины дуун

Чихэн дотор минь ертөнц дуулж байна

Амьдралд харамсах юм алга

 

Хөлөө өргөхөд миний мөр

Хөл дор минь хорвоо бүтэн байна

Амьдралд харамсах юм даан ч алга аа.

ЗҮС БҮГЭГ АНДУУД
ЗҮС БҮГЭГ АНДУУД Яруу найргийг шохоорхох төдий явсан намайг түүнд үхэн хатан дурлуулж, ээнэгшин хайрлахад хүргэсэн энэ нимгэн ном бол ЗҮС БҮГЭГ АНДУУД. Нэгэн үеийн долоон уран бүтээлчийн шүлэг, бүтээлээс бүрдсэн энэ ном 1991 онд Увс хэвлэх үйлдвэрээс нэн болхи үсэг өрөлт, үзэмж даруу төрхтэйгээр хэвлэгдэн гарсан юм.
"ЗҮС БҮГЭГ АНДУУД" цааш унших »
Улаангом
Сайхан хот байхын, хот сайхан байхын шалтгаан нэг л зүйл, харин муухай хот, хот муухай байхын шалтгаан өөр өөрийнхөөрөө янз янз. Улаангом бол муухай хот. Нэг л тохьгүй. Цөллөгийн тосгон мэт. Итгэл найдварын галгүй зэвхий хүмүүс. Орхигдсон газар.
"Улаангом" цааш унших »
Давид лугаа эрх сүр төгс

 

Давид лугаа эрх сүр төгс

Аху биеэ

Дали хэлбэрт хэсэг барин

Сайтар ажваас

Тоос татсан хуучин толийг

Эс хэрэгсэж

Торгон арьсаа наранд үзүүлэн

Алхмаар болов.

Sain baina uu?

 

Энэ блог бол байдаг л нэг илэрхийлэл.

Гэхдээ үүнд миний бие ихээхэн хариуцлагатай хандаж буй болно.

Тавтай морил!

 

(Нийт: 103)