MEMONTO
  Өвдсөн газар эдгэж Өдгөө зүрх
"MEMONTO" цааш унших »
Хэн ч чамайг тосохгүй...
Хэн ч чамайг тосохгүй энэ хотод Хэрэгтэй хүн чи мөн үү?
"Хэн ч чамайг тосохгүй..." цааш унших »
Гэгээн зүг...
  Санан дурсахын эхэнд,

Яруу найрагч ИЧИНХОРЛОО-гийн “ГЭГЭЭН ЗҮГ” ном
надад зургаан жил хадгалагджээ.
Гэтэл, энэ ертөнцийг дөнгөж энэ намар л өөртөө нээв.

"Гэгээн зүг..." цааш унших »
Люмпенпастух-4 /Үргэлжлэл/
------------------------ Рокерийн уран зохиол.
       Хэдийгээр “РОК” гэдэг хол хөндий харь хэлний үг боловч өөрөө нэгэн цогц ойлголт болж бидний зарим нэгний амьдралд талх, тамхины дараа орох зайлшгүй хэрэгцээтэй зүйл болж эхэллээ. Гэхдээ тэр тийм ч цоо шинэ зүйл гэж эхэлж болохгүй санагдана. Монго хэлэнд “Тамлах”, “Тамлага” гэдэг үг байдаг бөгөөд тайлбар нь “Хэлэхээс урт, дуулахаас богино аялгуулан хэлэх” (Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” 1937 он) гэж байх ажээ. Энэ бөө мөргөлтэй холбоотой нэр томъёо болохыг уншигчид төвөггүй ойлгоно. Хэц хэнгэргийн аянд холбон бүтээгдсэн “Бөө мөргөлийн уран зохиол” (өөрөөр хэлбэл дуудлага, сан гэх мэтээс авхуулаад туулиуд) бидний өнөөх мянган жилийн баялаг түүхэнд өөрийн байр сууриа хадгалсаар үлдсэн гэдэгтэй хэнч маргахгүй. Уран зохиол ч тэр, нийгэм ч тэр хөгжмийн хэмнэл хөдөлгөөнөөр нүүр царайгаа илэрхийлж байдаг. ХЭМНЭЛ! 

"Люмпенпастух-4 /Үргэлжлэл/" цааш унших »
Люмпенпастух-4
/Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./
Люмпенпастух-4

(1995-2000 он хүртэлх уран зохиолын төлөв)

      Good buy? Тийм ээ би оюутан ахуй насаа орхиж мөн уран зохиолыг танин мэдэх гэсэн оролдлого хийх, цаашид энэ мтчилэн үргэжлүүлэн бичихээ болихоор шийдлээ. Гэхдээ бүрмөсөн больчихож байгаа юм биш чухамдаа маргааш нөгөөдөр ойрын тав арван жилдээ бичихгүй гэсэн үг. Түүнээс биш өдөр бүр өнгө төрхөө өөрчилж шинэ шинэ утга санаа хэлбэр загваруудаар баяжиж буй МУЗ-н дэргэдүүр өнгөрөхдөө малгайгаа авч байх ба түүний идэвхтэй уншигч ажиглагч шүтэн бишрэгч хэвээрээ л байх болно. Үүний өмнөх өгүүллүүдэд Люмпенпастухын тухай нэлээдгүй ярьж бичсэн авч чухам яг түүнийг “Юу вэ?” гэдгийг төдийлөн тайббарлахыг хичээсэнгүй. Нотлохыг ч нэг их яарсангүй. Энэ бүхэн шинжлэх ухааны бүтээл, ямар нэгэн задлан шинжилгээ, баталгаа нотолгоо аль нь ч биш бөгөөд зөвхөн санаа бодол, “Хувь хүн”-д хамаатай байсныг л хэлэх хэрэгтэй болов уу. 

      1940-өөд оны дунд үеэс эхлэн крилл бичигт шилжин, улмаар албан хэрэг сонин бичиг бүхий л зүйлст хэрэглэх болсон төдийгүй, тун ч удалгүй бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан билээ. Энэ үеэс эхлэн утга зохиолын хэл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, найруулаг зүй, адилтгал зүйрлэл, түүгээр дамжин илрэх сэтгэхүй мөн л тэр хэмжээгээр өөрчлөгдөж “Люмпен” болж эхэлсэн юм. Тийм болохоор бараг саяхны гэж хэлж болох ЛПУЗ-д яаран дүн шинжилгээ хийлгүй нээлттэй орхих нь зүйтэй санагдана.

"Люмпенпастух-4" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол-3 /Үргэлжлэл/
  *Хүрээ хөвгүүдийн хөвгүүн нас буюу хэлбэр хөөцөлдөөгүй зураг.   _______________________________________________________________     ...  
      ЛПУЗ-д 60-аад он гэхэд мөн урьдын адил 

           
Ойдоон ургасан цэцэг шиг 

            Оройн хотын дээврээс 

            Өөдөө өргөсөн бамбар шиг 

            Өчнөөн яндан хүжлэж байна. 

            (Д.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш”)

гэж бичсээр байжээ. Энэ шүлгээс үзвээс яруу найргийн ур чадвар ялимгүй дээшилж харьцуулан зүйрлэж урнаар өгүүлэх гэсэн оролдлого хийсэн байх жишээтэй. Энэ л үеэс хотын сэдэв бүхий шүлгүүдийг урьд урьд үеийнхээ ил тоочсон хэлбэрээс зайлсхийж урнаар гоёчлон өгүүлэхийг оролдох болжээ. Үүний баталгаа болгож хоёр яруу найрагчийн шүлгийг авч үзье: 

"Люмпен пастухын уран зохиол-3 /Үргэлжлэл/" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол-3
Люмпен пастухын уран зохиол-3

(Хот)
а. Өнгөрсөн цаг.

      Хүн төрөлхтөнд ирээдүй гэж байна уу? Байвал ямар ирээдүй байх ёстой, мөн ямар ирээдүй байгааг хэн ч үл мэднэ. Мэдэх аваас цөөн тооны мэргэд төлөгчингүүд л мэдэж болох юм. Харин хүн төрөлхтөнд өнгөрсөн цаг буюуу өөрчлөн шинэчлэгдэшгүй, балран арилшгүй түүх гэж байна. Энэхүү түүх нь цус нулимас, аян дайн, өс хонзон, баяр хөөр, ялалт ололт бүхий үйлд явдлаар дүүрэнунтахын тулд уншдаг “Зузаан ном” мэт зүйл юм. Тийм нэгэн үнэт түүхийг хүн төрөлхтний нэгэн хэсэг болох монголчууд хэдэн зууныг дамжин бүтээсээр ирсэн, цаашдаа ч үргэлжлүүлэн бичих учиртай гэнэм. Үнэхээр өнгөрсөн цагт юм бүхэн бий. Ирээдүйд болох явдалууд ч бий. Энэ бүгдийг эс дурдаад өнгөрсөн цагт багт сүүлийн далан жилийн хугацаан дахь “Урбанизм” буюу “Хотжилт”, хотын соёлыг хэрхэн ойлгож, мөн хэрхэн үгүйсгэж асныг авч үзье. Олсноон гээж гээснээн мартаж, олохоор эрэл-хийлж, шинээр нээж, бүхийл боломжоороо амьдрахын тулд тэмцэж заримдаа ялагдаж, дийлэнхдээ ялж, ялалт бүхэн жаргалд хүргэдэггүйг хангалттай зам туулсан, таван миллиард хүн төрөлхтөн, ирээдүй бүр “Гэрэлт ирээдүй”-г нээхээр өнгөрсөн цагийн турш урагшилсаар байлаа.
"Люмпен пастухын уран зохиол-3" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол-2 /Үргэлжлэлийн үргэлжлэл/
      а. Ц.Дамдинсүрэн өрнө төвлөг хүрээнд холбогдох нь.

     Өнөө хэр хамгийн их өвөө үлдээсэн монголын соёл, уран зохиол, уран зохиол судлалын томоохон төлөөлөгчдийн нэг нь Ц.Дамдинсүрэн юм. Түүний судалгааны бүтээлүүд, зохиолууд нь уран зохиолтой холбоотой байж тэр нь ихээхэн өргөн цаг хугацааг хамаарч байсан тул өв гэж нэрлэхээс ч өөр аргагүй юм. Түүний хувьд хувьсгалт засаглалын дараахан өрнө зүгт явж ирээд соёлын соёлын “ҮР”-ийг хөдөө талд зорьж эхэллээ. 

"Люмпен пастухын уран зохиол-2 /Үргэлжлэлийн үргэлжлэл/" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол-2 /Үргэлжлэл/
“Тариалан төвлөг хүрээ”

/агроцентрист/

      Энэ хүрээнийхэн бол МОҮУЗ-ын төдийгүй МУЗ-ын зонхилогч хүрээ юм. Тэд урьд хожид ч, хэзээд ч “Зонхилогч” л байх болно. Тэгээд л гүйцээ. Эргэн тойрны ахуй амьдрал, хөгжил хувьсал, зөрчил тэмцэл гээд тэдний бичиж бүтээдэг уран зохиолын сэдвийн хүрээ, маш өргөн бөгөөд хэн ч уншихад хялбар дөхөм. Үнэндээ уран зохиолыг “Хүндээр сэтгэж” бүтээх албагүй. Уран зохиолыг бүтээнэ гэдэг бол нэг талаар түүх бичлэг болж хувирах тал ч бий. Үнэндээ “Говийн өндөр” (С.Дашдооров) романы мангар Дорж, эсвэл “Нүүдэл суудал” (Л.Түдэв) романы Лодойхүү баатар шиг хүмүүс байснаар уран зохиол бүтсэн төдийгүй мөн дүрслэн үзүүлснээр нийгэмд бий болсон.

"Люмпен пастухын уран зохиол-2 /Үргэлжлэл/" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол-2
Люмпен пастухын уран зохиол-2

(Сэтгэл зүйн хүрээнүүд)
     “Сэтгэл зүйн хүрээ” хэмээх энэ ойлголтыг хэрхэн ойлгох вэ? Энэ нь “Люмпенпастухын уран зохиол”-д хэрхэн холбогдох вэ? Тийм ээ, ердөө л сэтгэл зүй. Өнөөдөр сэтгэлзүй хэмээх шинжлэх ухаан маш явцуу мэт хэн нэгэнд санагдаж болох авч, нөгөө талаар бүхий л зүйлс (хүний эргэн тойрон дахь) эргээд “Сэтгэлзүй”-тэй, өөрөөр хэлбэл “Сэтгэлзүйн тулгуур хүрээнүүд”-тэй шууд холбогдож байна. Урьд өмна Ринчен абугайн “Энэихэг-Европын”, “Хятадын соёлын хүрээ” ... гэхчилэн ялгасанчлан уран зохиолыг яг үнэндээ өнөө буй амьд утга зохиолын ертөнцийг ангилах ойлгох гэж оролдох нь, нэг л “Хачин”. ЛПУЗ-н (Люмпенпастухын уран зохиол) үе түүний дараах үед төдийлөн тохиромжтой бус боллоо. 
"Люмпен пастухын уран зохиол-2" цааш унших »
Аяа, Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн
Àÿà ªäðèéí íàðàí áàðóóíàà øèíãýõ ë¿ãýý íýãýí ¯äøèéí õàðàíõóé ç¿¿íýýñ èðýõ ë¿ãýý õî¸ð ªíººäðèéí õèéñýí ¿éë äóòìàã ëóãàà ãóðàâ ªíºº ñàíàâààñ ñýòãýëä óéòãàð íýãýí òºðíº
"Аяа, Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ? /Үргэлжлэл/
1. “МАЛ”     Мал гэдэг ойлголт зєвхєн монголын орчин їеийн уран зохиол /МОЇУЗ/-д ч биш ерєєс монголын уран зохиол /МУЗ/-д яаж дїрслэгдэж ирснийг авч їзье. XIII зууны монголын уран зохиолын дурсгал болох “Эр хоёр загалын тууж”-д эр хоёр загал морь, “МНТ”-нд найман шарга морины тухай гардаг. Нїїдэлчин монголчууддын гол эрхэлдэг аж ахуй тєдийгїй амьдралынх нь утга учир “Мал” тул тїїнийг уран зохиолдоо дїрслэн їзїїлэхгїй, дусахгїй байх нь алдас.
"Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ? /Үргэлжлэл/" цааш унших »
Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?
Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./

Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?


Люмпенпастух нэрийн тухайд.
 

    Уран зохиол хэмээгч нэгэн учир нь үл ойлгогдох зүйлийн тухай хэдүй болтол ярилцаж, сая нэг утгыг нь тайлж тайлбарлах цаг хэзээ ирэхийг ёстой чөтгөр л мэднэ байх. Тийм нэгэн хуран үймээний тасархай болох, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш ярилцах, эдүүгээ зарим нэг нь өөр зуураа хэлэлцэн буй МУЗ /Монголын уран зохиол/, МОҮУЗ /Монголын орчин үеийн уран зохиол/ түүний шинж чанар, түүхэн онцлогийг шүүн хэлцэж үнэн зөвөөр тунгаах нь эртдэж байна л гэж хэлж лав чадашгүй.

"Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?" цааш унших »
(Нийт: 103)