Айна аа!
Айна аа, нар минь
Амир хийд живэгч тормон минь
Удаж суугаад бороог хүслээ, би
Уйтгарт дэвтэхлээр чамайг дуудам аа

"Айна аа!" цааш унших »
Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал...
 
Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал
Миний толгойн дээр цайр тогтлоо
Чөлөөтэй дуугарах нь битгий хэл
Чангахан амьсгалж болохгүй
Чөдөртэй морь шиг явсаар залхлаа
Үеийн залуус минь дарга болох
Үерт автаад урслаа
Үнэнч нөхөд минь
Үмх хоолоо бодоод дуугаа хураалаа

"Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал..." цааш унших »
Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй аав минь
Төрийн хошой шагналт, УГЗ, театрын нэрт найруулагч, нэрт зохиолч Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Төрийн хошой шагналт, Монголын төр, нийгэм, урлаг, утга зохиолын салбарт тохиож байгаа энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан их зохиолчийн төрсөн охин Дарьсүрэн гуайг энэ удаагийн дугаартаа урьж түүнтэй ярилцав. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүнд зориулсан үзэсгэлэн энэ сарын 15-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна уран бүтээлийн цэнгүүн нь болох юм байна.

"Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй аав минь" цааш унших »
"Цаглашгүй наст"-ын гурван шүлэг
 
Тэнд л...
Тэр цээжний гүнд л
Тийм омголон агаад эрхэмсэг нь саяхансан...



* * *
Цэнд-Аюуш андын "Манан дундуур..."-аас хэдэн шүлэг дуудсугай. Энэ өдөр тэр хорвоод ирсэн бөгөөд, эрхэмлэн хайрлаж явдаг шүлэгчдийн минь тэргүүн эгнээнд тэрээр омог бардам зогсдог билээ.
Миний бодлоор яруу найраг үнэн байхын, бас омог бардам байхын урлаг. Анддаа урлал бүтээл арвин, утга төгөлдөр амьдрал хүсмү!

""Цаглашгүй наст"-ын гурван шүлэг" цааш унших »
СИЭ ГҮҮРЭН ДЭЭР ЗҮҮД ЗАМХАРХУЙг нэгэнтээ уншаад...


 
Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Манж үндэстэн Еэ Гуанчинь хэмээх зохиолчийн нэгэн уран
туурийг Г.Аюурзанын хэвлүүлсэн орчуулгын өгүүллэгийн цоморлигоо

с нь олж уншиж болмуй. Миний хувьд тун сонгодог найруулгатай санагдсан. Хар багаасаа уншсан болхоор миний бодол санаа Аюурзана гуайн хэл найруулгаас төдий л хол бэлчиж чаддаггүй. Угаасаа манай үе, 2000 оноос хойших уран сайхны сэтгэлгээ ганц л хүний өмнө, түүний өмнө өртэй.

"СИЭ ГҮҮРЭН ДЭЭР ЗҮҮД ЗАМХАРХУЙг нэгэнтээ уншаад..." цааш унших »
Тэнцэх нь ганцхан ЧИ


tacitum silvas inter reptare salubres
Curantem quidquid dignum sapiente bonoque est.


* * * * *

Б.Б-д

Олж чамайг анх харснаас хойш
Олон хавар олон намар өнгөрсөн нь
Олон зуун жил мэт санагдана

"Тэнцэх нь ганцхан ЧИ" цааш унших »
ЯРУУ НАЙРАГЧИЙН ЦАДИГ


Шүлэгчийн зовлонг шүлэгч ойлгоно
Шөнийн одод шүлэгчийг ойлгоно
Өвсний зовлонг шүлэгч ойлгоно
Өдрийн од шүлэгчийг ойлгоно
Анир чимээгүйд бодлогоширч суугаа
Аугаа найрагчийн үлдээсэн мөрийг
Зуун жилийн дараа цэцэгс бүрхээд
Зулзаган хус шиг охид зүүдэлнэ

"ЯРУУ НАЙРАГЧИЙН ЦАДИГ" цааш унших »
МӨН ЧАНАР БУЙ АВААС...



МӨН ЧАНАР БУЙ АВААС

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?

"МӨН ЧАНАР БУЙ АВААС..." цааш унших »
“Хэн нэг маань бурхан байдаг”


ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Л.ӨЛЗИЙТӨГС:
БИ ҮЕИЙНХЭЭ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧДААС ХЭНТЭЙ НЬ Ч ДОТНО НӨХӨРЛӨДӨГГҮЙ

1990-ээд оны Монголын утга зохиолынхныг “Мөнгөн үеийнхэн” гэж нэрлэдэг. Энэ үеийнхэнд Л.Өлзийтөгс, Б.Ичинхорлоо, Х.Тэргэл, Г.Мөнхцэцэг, Р.Эмүжин буюу Р.Энхтуяа, Ш.Лхамноржмаа, Ц.Хулан, Б.Батрэгзэдмаа нарын бүсгүйчүүд багтдаг. Тэднээс Лувсандоржийн Өлзийтөгсийг үеийнхэн нь, судлаач шүүмжлэгчид ч 1990-ээд оны Монголын утга зохиолын гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор оруулдаг билээ. Ингээд “Алтан өд” шагналт, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгстэй хийсэн ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.

"“Хэн нэг маань бурхан байдаг”" цааш унших »
ПИКАССО ба МОДЕЛЬЯНИ


Пикассогийн амьсгал хураахын өмнөх сүүлчийнг үг нь “МОДЕЛЬЯНИ” байжээ. Аяа Модельяни хэмээх энэ нэр П.Пикассогийн зүрхэнд насан туршид нь бидний ярьдагаар “шар ус” хуруулжээ. Яагаад?

"ПИКАССО ба МОДЕЛЬЯНИ" цааш унших »
КОЛЬСКИЙН ХАГАС АРАЛ ДЭЭР

Ц.Төртайван бээр
Яруу найрагч Д.Нямсүрэн, Т.Содномнамжил
нарын хамт


* * *
Намс намс намирах хөх усан хэвнэг дор
Зогсоол орчмын үдэш цэнхэр дэнлүү шиг найгана
Дэлхийн хормойг сэвэлзүүлсэн намрын далай шуугиад
Дээд эргийн Мурманск болор шигтгээ шиг гялалзана.

Туйлын чанад-бүлээн энэ хязгаараас алх хадуураа гялалзуулан хөдөлж
Атлант болоод дөлгөөн далайн усыг хэжлэн алс хөвдөг
"Михайл Кутузов"-ын залуухан ахмад гарыг минь чанга атгаж
Монгол хүн Кольскийн хагас арал дээр ирсэнд өгүүлшгүй баярлана.

Уснаас дөнгөж шүүсэн алганын нойтон хайрс шиг
Умард газрын сэжүүрт сэрүүний амьсгал эрт орсон хэдүй ч
Яг л манай намуухан наймдугаар сарыг зүрхнээ үнэртүүлж
Намираа бороо шаагина, дал мөр зөөлөн алгадна.


1982



"КОЛЬСКИЙН ХАГАС АРАЛ ДЭЭР" цааш унших »
Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд...


* * *
Бие биеэ гомдоож, битүүхэн атаархалд автдаг
Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд би хайртай.
Сүүлчийн зоос, сэтгэлийн гэгээгээ нөхөртөө өгөх гэж
Сүйд болж явдаг энэ л амьдралд хайртай.

Хорсох гуних тусам хорвоо ойртож амт нь мэдрэгддэг.
Хоргодох дурлах тусам хорвоо алсалж хайран санагддаг.
Хүсэл хяслын аль нэг нь алга болчихвол
Араг яс нь хайлах шиг нурж л унана даа, хөөрхий...

1993




"Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд..." цааш унших »
САЛХИ ИСГЭРЭХ НАМРЫН ҮДЭШ

Өдөр богино, нүд ирмэхийн зуур өнгөрнө Өнө эртний юмс шарласан навч шиг сэрчигнэнэ Өөртөө хүйтэн, өрөөлд хэнэггүй явсандаа зовох адил Өргөн хорвоогоос дөлсхийж гуниглангуй бодол төрнө.

"САЛХИ ИСГЭРЭХ НАМРЫН ҮДЭШ" цааш унших »
ҮҮРИЙН АНИРГҮЙД


Царцанги, саарал үүрээр гэнэтхэн сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

"ҮҮРИЙН АНИРГҮЙД" цааш унших »
Гуниг гаслант оюун санааны оргил цэгт...



Эмгэнэн гашуудах, баясан инээхийн хооронд
Эцсийн эцэст ялгаа огт үгүй
Гуниг гаслант оюун санааны оргил цэгт
Гутрал цөхрөл мөн чанараа алдана вий

"Гуниг гаслант оюун санааны оргил цэгт..." цааш унших »
ЦАГ МӨРНИЙ ЭРЭГТ

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
"ЦАГ МӨРНИЙ ЭРЭГТ" цааш унших »
Элчилгүй зүүдний огторгуйдаа эргэн уулзая даа ах минь...

"Элчилгүй зүүдний огторгуйдаа эргэн уулзая даа ах минь..." цааш унших »
...Шийдсэн үхэл алдар нэр шиг хэрэгтэй.

Манан дундах сар шиг
үзэсгэлэнтэй болоод цонхигор
Магад миний таних гунигт нэгэн шүлэгч
Өдрийн турш тэнүүчлэх нь
Өрөвдмөөр өө
Бичсэн шүлэг нь хор шиг хүчтэй болоод үнэн
Би түүнийг шүтдэг ч хувь тавиланд нь атаархдаггүй
Нулимсаа дотогш асгасаар хув хуурай болсон
Нууцлаг түгшүүртэй нүд нь гүн шөнө шиг аймшигтай.

"...Шийдсэн үхэл алдар нэр шиг хэрэгтэй." цааш унших »
Алдагдсан цаг хугацаанаас олдсон нэг өдрийн талаар...
“Зуун мянган шүлэгч өөрчлөлтийн төлөө” гэх үгийг сонсоод Обамагийн сонгуулийн уриа л байна даа гэж мэдэмхийрхийн сацуу өндөр хийгээд модерн гэх мэт элдэв хочийг эзэмдэгч нэгэн үймээнч эр лүгээ найрыг үүсгэн согтуурлыг хөгжөөн суух цагт цаг хугацаа нэгэн эгшинд хурдсаж, нөгөө агшинд удааширч, заримдаа таг зогсон тасалдах шахаж, ийм мэдрэмжийг ээнэгшин хайрладгийн хувьд миний бие машид жаргалтай суусаар улмаар байрлалаа өөрчлөн хэвтмэглэж зүүдэн сансартаа салхин сарны явдалыг үүсгэж одсон тул хорвоод нэгэн шинэ өдөр ирсэнийг аль хойно өдрийн арван хоёр цагт сахалт андын гараас дуудлага ирсэнээр сая мэдсэн билээ. Тэр дуудлагаас хойш миний утсанд ирсэн бүх мэдээлэлүүд урьд шөнө “Санчир”-ын босс лугаа ам нийлэн муулж, “америкийн билэг тэмдэг нь Обама биш Осама юм” гэх дүгнэлтэнд хүрхэд хүрсэн мөнөөх урианы тухай байв. “100 thousend poets for change”.

"Алдагдсан цаг хугацаанаас олдсон нэг өдрийн талаар..." цааш унших »
Улаангом

Хавар гэдэг улирал энэ хотын
Хаагуур нь ороод хаагуур нь гарсаныг
Хагацангцй төрх санагалзангуй нүдтэй
Хайнгахан иргэдээс нь хэн ч санахгүй
Бас охид нь нялхаараа төлжиж
Барилга байшин шиг сэтгэл үхжихийг
Хэн ч анзаарахгүй

Гэвч энд хавар хаанаас ч юм
Ирдгээрээ л ирж
Гэвч бас хаашаа ч юм
Буцдагаараа л буцжээ
Үлдсэн нь гэвэл ийм нэгэн
Хагацангуй царай, санагалзангуй нүд
Хайнгахан инээх өсгөлүүн охид
Хааяахан мэндлэх дүнсгэр хүмүүс...
"Улаангом" цааш унших »
(Нийт: 63)